Нэг аав хүү хоёр байж л дээ. Хүү нь дандаа л болох болохгүй юм хийж аавыхаа чихийг халууцуулдаг юмсанж. Хүү ч үүнийгээ анзаарсан юм байлгүй, нэг өдөр аав дээрээ ирээд "Ааваа, би ёстой муу хүү юм аа тэ, яаж сайн хүн болох уу? " гэж хөөрхий. Тэгээд аав нь мод хэдэн хадаастай хамт хүүдээ өгөөд: - Миний хүү хүн гомдоох бүртээ энэ модон дээр гомдоосон хүнийхээ тоогоор хадаас хадаад байгаарай гэж. Хүү ч хадаж эхэлж дээ...., Хэсэг хугацааны дараа хүү аав дээрээ ирээд: - Ааваа, энэ мод ямар хурдан дүүрсэнийг хараач. Би одоо л жинхэнэ муу хүү гэдгээ харлаа гэв. Аав: - Хүү минь одоо чи сайн хүн болъё гэвэл гомдоосон хүмүүс дээрээ очоод сайн зүйл хийж өг, тэгэх бүртээ хадааснаасаа аваад байгаарай гэв. Энэ нилээн удаан хугацаа өнгөрсөн нь дамжиггүй....., Тэгээд хүү аав дээрээ дахин ирж: - Ааваа үүнийг хараач бүх хадаас маань дуусчлаа гэхэд, Аав: - Хүү минь модон дээрх ормыг чи харж байгаа биз дээ, хүнийг гомдоовол тэр хүн чинь чамайг хичнээн уучиллаа ч зүрх сэтгэлд нь ором үлддэг юм тийм учраас анхнаасаа хүнийг гомдоох зүйл битгий хийж бай гэж зөвөлсөн гэдэг.
Monday, August 11, 2008
Subscribe to:
Posts (Atom)